A. Өгөгдөл хянагч
Eti Gida Sanayi ve Ticaret A.S. нь 3810026750 регистрийн дугаартай,
Hoşnudiye Mahallesi, Kızılcıklı Mahmut Pehlivan Caddesi No:11 — Tepebaşı
ESKISEHIR / TURKEY хаягт бүртгэлтэй Турк компани (цаашид «Эти», «бид» гэх).
Бид өгөгдөл хянагчийн хувьд таны хувийн өгөгдлийн аюулгүй байдлыг эрхэмлэх ба
таны мэдээлэл хэрхэн боловсруулагдахыг энэхүү мэдэгдлээр тайлбарлана.
B. Боловсруулсан хувийн өгөгдөл, зорилго, хуулийн үндэслэл
Таны таних нэр (нэр-овог) болон холбоо барих мэдээлэл (гар утасны дугаар,
имэйл хаяг)-ийг боловсруулна.
Гэрээний гүйцэтгэлийг хангах үндэслэлээр
- Таны кампанит ажилд оролцох хүсэлтийг хүлээж авах
- Таны хүсэлтийг гүйцэтгэх
- Кампанит ажилд оролцох таны оролцооны талаар тантай харилцах (төлвийн талаар имэйл илгээх гэх мэт)
- Кампанит ажлын үр дүнгийн талаар мэдэгдэх
Эрх ашгийг хамгаалах үндэслэлээр
- Хуулийн маргаан үүссэн тохиолдолд өөрсдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх
- Залилан/алдаатай хүсэлтийн эрсдэл, асуудлуудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх
Хуулийн үүргийг биелүүлэх үндэслэлээр
- Эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан, эсвэл бид мэдэгдэл өгөх үүрэгтэй үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх
C. Таны мэдээллийг хэнд, ямар зорилгоор дамжуулах вэ?
Таны хувийн өгөгдлийг манай нийлүүлэгчид, бизнес түншүүд рүү B хэсэгт
заасан зорилгуудыг биелүүлэх үүднээс дамжуулна. Эрх бүхий төрийн байгууллагад
мэдээлэл өгөх шаардлагатай тохиолдолд (жишээлбэл хуулийн байгууллагад мэдээлэл
өгөх гэх мэт) дамжуулж болно. Гуравдагч талд дамжуулахдаа холбогдох хувийн
өгөгдөл боловсруулах дүрэм, журмыг баримтална.
Бид эрх бүхий байгууллага шаардсан, холбогдох хууль журамд зааснаас бусад
тохиолдолд таны хувийн өгөгдлийг гуравдагч талд дамжуулахгүй.
D. Хувийн мэдээлэл цуглуулах арга, хуулийн үндэслэл
Таны хувийн мэдээллийг автомат болон хагас автомат аргаар
https://eti.mn/ вэб сайт дээрх хүсэлтийн маягт ашиглан цуглуулна.
Боловсруулалт нь хуулийн үүргийн нийцлийг хангах, эрх ашгийг хамгаалах,
гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлтэй шууд хамааралтай байх шаардлагуудыг хангасан байна.
E. Дата субьект (таны) эрх
Хувийн өгөгдөл хамгаалах хуулийн дагуу та дараах эрхийг эдэлнэ:
F. Холбоо барих
Дээрх эрхүүдийг эдлэх хүсэлтийг
эсвэл А хэсэгт заасан шуудангийн хаягаар ирүүлнэ үү.